Гэрийн ажиглалтад 3.4 мянган хүнийг шилжүүлжээ

Админ
2020/12/17

Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 35 байр ажиллаж, энд 1169 хүнийг тусгаарлааад байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ. Нийслэл Улаанбаатар хотод 17 тусгаарлах байранд 977, орон нутагт 18 тусгаарлах байранд 192 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Сүүлийн 24 цагийн 26 иргэнийг нэмж тусгаарлаад байна. 34 хүн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтад шилжжээ. Нийт 35 ажиглан тусгаарлах байранд онцгой байдлын байгууллагаас 48 алба хаагч, цагдаагийн 87 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагаас 96, нийт 231 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойшхи хугацаанд УОК-ын шуурхай штаб нь ХӨСҮТ-ийн заавар зөвлөмж болон албан ёсны албан тоот зөвшөөрлийг үндэслэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд, "Грийн зочид буудал", "Кентавр", "Амар", "Леон", "Альфа", "Туушин", "Боржигон" зэрэг зочид буудал, "Сод эра" болон Цэргийн төв эмнэлгээс 3436 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлснээс ихэнх иргэдийн ажиглалтын хугацаа нь дуусч, өнөөдрийн байдлаар 228 иргэнийг гэрээр нь ажиглаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна