Халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтлын 534 хүн тусгаарлан ажиглалтад байна

Админ
2020/12/17

Коронавируст халдварын үед гэр бүлийн хүмүүс өвчилж байгааг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амабасэлмаа мэдээлэв.

Тэрбээр мэдээлэлдээ, “Нэг дор ажилладаг хүмүүс, үсний найр зэрэг үйл ажиллагаанд олноороо бөөгнөрсөн хүмүүсийн дунд халдвар илүү гарч байна. Ялангуяа гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд тухайн гэр бүлээс хоёр дахь, гурав дахь хүн өвдөж байна. Тиймээс ойрын хавьтал, халуун ам бүлийн гишүүн илүү өвддөг коронавируст халдварын үед иргэд хүн хоорондын зайгаа барих, амны хаалт зүүх, хувийн ариун цэврийн дэглэм сахих, аль болох гадуур явахгүй байхыг онцгой анхааруулж байна” гэв.

Мөн тэрбээр амьсгалын замын халдвар, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе явагдаж буй учир ханиад томууны үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг коронавируст халдвартай хүмүүст илэрнэ. Тухайлбал, хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, нусгайрах, халуурах зэрэг зовуурь илэрч байна. Коронавируст халдварын үед ялгагдах шинж нь үнэр, амт алдагдах, ядрах, сульдах, булчингаар өвдөх, амьсгаадах, хавиргаар хатгаж өвдөх шинж илүү ажиглагдаж байгааг дурдсан юм.

Халдвар бүртгэгдсэн голомтод 1440 ойрын хавьтал байснаас хяналт тандалтын 14 хоногийн хугацаа дууссан 906  хүнийг ажиглах байрнаас гаргажээ. Үлдсэн  534 хүнийг ажиглан хянаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна