Дэлхий даяар илэрсэн коронавирусын халдварын тохиолдол долоо хоногийн дотор шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ

Админ
2020/12/17

Дэлхий даяар илэрсэн коронавирусын халдварын тохиолдол долоо хоногийн дотор 4.3 саяар нэмэгдсэн нь дээд үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлэв. ДЭМБ-аас мэдээлснээр 12 дугаар сарын 7-оос 13-ны хооронд дэлхий даяар 4'329'927 шинэ тохиолдол илэрч, коронавирусын халдвартай 75'038 өвчтөн нас баржээ. Шинэ тохиолдлуудын ихэнх нь өмнөх долоо хоногуудын адил Хойд болон Өмнөд Америкт илэрсэн бөгөөд долоо хоногт нийт 2 сая гаруй халдвар бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 70 сая давж, 1.6 сая орчим хүн нас баржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна