Гаалийн байцаагчийн халдварын эх сурвалжийг тандан судалж байна

Админ
2020/12/17

 ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа эмч, мэргэжилтүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гаалийн байцаагч халдвар хаанаас авсныг тогтоосон уу?

А.Амбэсэлмаа: -Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал халдварын эх сурвалжийг тандан судалж байна. Хэд хэдэн таамаг байгаа. Одоогоор халдварын эх уурхайг гүйцэд тогтоох хугацаа арай болоогүй банйа. Амьсгалын замын өвчний үед Монгол Улсад өргөн голомт бүртгэгдэж байгаа учир халдварын эх уурхай хаанаас ч  гарч болно. Тандалт судалгаа үргэлжилж байна.

-Монгол Улс иргэдээ хэзээнээс вакцинжуулж эхлэх вэ?

Д.Нарангэрэл: Дархлаажуулалт вакцины тухай өмнө нь мэдээлж байсан. Дэлхийд 10 гаруй вакцин хөгжүүлэлтэд яваа. Дэлхийн 4 орон дархлаажуулалт буюу "COVID-19" халдварын эсрэг вакцинжуулалтыг эхэлсэн байгаа. Манай улсын хувьд Ерөнхий сайдын захирамжийн дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын баг ажиллаж байгаа.  Дэлхийн банкны "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хөрөнгөөр вакцин авах талаар ажиллаж байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна