“Алтай Констрашкн” ХХК-аас УОК-т хамгаалах хувцас, хэрэглэл гардуулав

Админ
2020/12/17

Монгол Улсад коронавируст халдвар тархсан энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Алтай Констрашкн” ХХК-ийн хамт олноос сэтгэлийн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өглөө. Тус компаниас 8000 ширхэг амны хаалт, 8000 ширхэг бээлий, 800 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүссэн юм. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавирусийн халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна