"Шарын гол", "Дархан нэхий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2020/12/17

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 18,336,786.71 төгрөгийн үнийн дүн бүхий 222,502 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шарын гол" ХК (SHG +12.82%) болон "Дархан нэхий" ХК (NEH +2.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -4.76%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -4.47%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 2,217 ширхэг нэгж эрхийг нийт 232,785 төгрөгөөр арилжаалсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 75797 ширхэг үнэт цаас 28,044,890 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.21 хувиар буурч, 17751.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,617,048,381,387.61 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна