Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн агаарын чанарын индексийн мэдээгээр өнөөдрийн 10.15 цагийн байдлаар 1 дүгээр хороолол орчимд 245 буюу бохирдолтой байна.
Өчигдөр Баянхошуу орчимд хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 479-д хүрч байсан бол өнөөдрийн 11 цагийн байдлаар 27 буюу цэвэр байна. Харин “100 айл”, “Монгол газар”, “Ургах наран” орчимд 110-166 индексийн үзүүлэлтэй байгаа нь тус газруудад агаар бага бохирдолтойг зааж байгаа юм.
Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна