QR кодоор байршил бүртгэх мэдээллийн санд нийт 41491 иргэний 43784 байршлын мэдээлэл бүртгэгсэн байна

Админ
2020/12/18

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдэлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 чиглэлийн байгууллагыг нээх болсон бөгөөд Улаанбаатар хотод 20894 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа  эхлүүлээд байна. Үүнтэй холбоотой иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн судалгааг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас ирүүлжээ. Тус газраас нэвтрүүлсэн иргэний зорчилт хөдөлгөөний бүртгэлийн системд нийт 41491 иргэний 43784 удаагийн бүртгэл үүссэн бол 2020.12.16-ний өдөр хамгийн олон бүртгэл буюу 5500 орчим иргэний бүртгэл хийгджээ. Иргэн та зорчих хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна