АНУ-ын муж улсуудад 2.9 сая тун коронавирусын эсрэг вакцин хүргэжээ

Админ
2020/12/18

АНУ-ын муж улсуудад нийлүүлсэн коронавирусын эсрэг вакцины тунгийн дэлгэрэнгүй мэдээллийг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс танилцууллаа.

“Pfizer-BionTech” компанийн коронавирусын эсрэг вакцины эхний нийлүүлэлтийн хүрээнд 2'980'575 тун вакциныг түгээгээд байгаа бөгөөд ойролцоогоор 21 хоногийн дараа ижил тооны вакциныг нийлүүлэх ажээ.

АНУ-ын Засгийн газрын вакцины асуудал хариуцсан хөтөлбөрийн мэдээлснээр, муж улсуудын оршин суугчдын тоог харгалзан вакциныг нийлүүлжээ. Тодруулбал, Калифорнид 327 600 тун, Вайомингт 4875 тун вакцин хүргэжээ.

АНУ-ын муж улсуудад коронавирусний вакциныг энэ долоо хоногоос нийлүүлж эхэлсэн бөгөөд даваа гаргаас эхлэн эхний тунгуудыг тарьсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна