Дуучин бүсгүй Шон Ларкинтай үерхэж байгаад салснаас хойш найман сарын хугацаа өнгөрчээ. Гэхдээ фенүүдийн чихэнд Лана Дель Рей дуучин Клейтон Жонсонтой үерхэж, сүй тавьсан тухай мэдээлэл хүрчээ. Энэ тухай эхний мэдээлэл
Us Weekly дээр гарсан юм.
Өнгөрөгч даваа гарагт "The Tonight Show Starring Jimmy Fallon" нэвтрүүлэгт оролцож байх үед нь хүмүүс зүүн гарын ядам хуруунд нь байх очир эрдэнийн бөгжийг анзаарчээ. Хүмүүс энэ тал дээр багахан судалгаа хийсэн бөгөөд эцэст нь бөгжийг аравдугаар сараас хойш зүүж явсныг анзаарчээ.
"People" сайт дээр мэдээлснээр хос хоёр болзооны аппликейшн ашиглан танилцаж, түүнээс хойш сошиал медиа дээр байнга нэг нэгнээ дагаж, дотноссон юм.
Хүмүүс түүний бөгжийг анх удаа анзаарсан үе нь энэхүү Хэллоуны зураг постлогдсон үе юм.

Энэ тухайд дуучин бүсгүй ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж:
Vanity Fair, LA Times
Сэтгэгдэл бичигдээгүй байна