Чили улс “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцинд зөвшөөрөл олгожээ

Админ
2020/12/18

Чили улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн “Pfizer/BioNtech” компанийн коронавирусын эсрэг вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг санал нэгтэйгээр олгосноо лхагва гарагт мэдэгджээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн ажлын хэсэг 11 дүгээр сарын 27-нд лабораториудаас ирүүлсэн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хуралдан хянажээ. “Чили улсын хувьд түүхэн мөч” боллоо гэж уг хүрээлэнгийн дарга Эриберто Гарсия хэлсэн байна.

Өмнө нь Чилийн эрх баригчид коронавирусын эсрэг вакцинжуулалтыг 2021 оны эхний улирлаас эхлүүлж, эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, эрсдэлтэй бүлгийн хүн амыг дархлаажуулна гэж мэдэгдэж байжээ. Харин одоогоор энэ тухай тодорхой мэдээлэл байхгүй байна.

Чили улс "Pfizer" компанитай 10 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Чилид өнөөдрийн байдлаар 570 мянга гаруй хүн халдвар авч, 16 мянга орчим хүн нас барсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна