А.Баяр: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг онцгой анхаарч ажиллана

Админ
2020/12/18

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг онцгой анхаарч ажиллана   Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр холбогдох удирдлагууд Баянзүрх дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтай танилцлаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд Баянзүрх дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн оролцоо маш чухал. Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч цаашид Баянзүрх дүүрэгт үйлдэгдэж буй гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Онцгой анхаарч ажиллахаа хэллээ. Мөн тэрээр шаардлагатай, хэрэгцээтэй зүйлсэд туслалцаа үзүүлэхэд бэлэн, дүүргийн хэмжээнд хороодуудад чиглэсэн хүчирхийллийн эсрэг ажлуудыг хийхэд та бүхний санал сэтгэгдлийг тусгахаа мэдэгдлээ. Харин Баянзүрх дүүргийн гэр бүл хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Ариунтуяа хэлэхдээ: Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв сэтгэл зүйч, эмчээс эхлээд нийт 8 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эхчүүд, хүүхдүүдийг голдуу хамгаалалтад авч ажилладаг. Тэдний хоол хүнс, эрүүл мэнд, сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэх үүднээс мэргэжлийн тогооч, сэтгэл зүйч, эмч нарыг авч ажиллаж байна. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга болон ажлын албаны хамт олон бидэнтэй ойр ажиллаж байгаад баяртай байна гэсэн юм. Баянзүрх дүүргийн гэр бүл хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн хувьд сэтгэл зүйч, эмч, тэтгэвэртээ гарсан бэлтгэл хурандаа, ахмадуудаас авхуулаад мэргэжлийн 8 ажилтантай. 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа төв юм. 2020 оны 10 сарын байдлаар Баянзүрх дүүргийн гэр бүл хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв нь нийт 80 гэр бүлийн 150 иргэнийг хамгаалалт авсан. Хамгаалалтад авсан иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд болон хүүхдүүд эзэлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна