Франц улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон коронавирусын халдвар авчээ

Админ
2020/12/18

Франц улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны коронавирусын шинжилгээний хариу эерэг гарлаа гэж түүний ажлын албанаас мэдээллээ.

“Ерөнхийлөгч халдварын шинж тэмдэг илэрсэн даруйд шинжилгээ өгсөн бөгөөд долоон хоног өөрийгөө тусгаарлана” гэж Елисейн ордны мэдэгдэлд тэмдэглэжээ.

Эмманюэль Макрон тусгаарлагдах хугацаандаа ажил үүргээ алсаас гүйцэтгэх юм. Түүнд халдварын ямар шинж тэмдэг илэрсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Ерөнхийлөгчийн ажлын алба үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэхээр түүнтэй ойр байсан хүмүүсийг тогтоож байгаа ажээ.

Францад цар тахал дэгдсэнээс хойш 2.4 сая гаруй хүн халдвар авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна