Баянзүрх дүүрэгт шинээр 10 тохиолдол бүртгэгдсэн байж магадгүй

Админ
2020/12/18

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Ковид 19 вирусийн халдвар илэрсэн. Тэгвэл энэ тоо 9-өөр нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Эхний 2 халдварын тохиолдлын ойрын хавьтлаар 69 хүнийг тусгаарлаад байгааг өнөөдөр ЭМЯ мэдээлсэн билээ. Мөн хоёрдахь хавьтлын 200 орчим хүнийг тусгаарлан шинжилгээ авч эхэлсэн гэж байв. Өвчилсөн авсан хоёр иргэн хаанаас халдвар авсныг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Тэд Нэгдсэн эмнэлгийн Б корпуст насанд хүрэгчдийн тасагт хэвтэж байсан гэж байгаа.

Нэмэгдсэн 9 тохиолдол ард иргэдийн дундаас авсан уу, дээрх 2 тохиолдлын халдвар уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Зарим албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар нийт 19 тохиолдол нэмэгдсэн хэдий ч ЭМЯ-аас 10 тохиолдлыг нуун дарагдуулж маргааш өглөөний хэвлэлийн бага хурлаар зарлах төлөвлөгөөтэй байгаа талаар хэлж байна.

Мөн шинэ голомт залуучуудын дунд үүссэн учраас 12-р сарын 25-ны өдрөөс эхлэн 18-30 насны залуус дунд ковидын халдвар тархах магадлалтай талаар хэллээ. Түүнчлэн залуусын дунд ковидын шинжилгээ хийхэд илрэх явц 20-30 хоног шаардаж байгаа талаар ч мэдээлэл бидэнд өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна