Японд зам түгжирч 1000 гаруй хүн зам дээр хоножээ

Админ
2020/12/19

Японы нийслэл Токио хотыг Нийгата мужтай холбодог Канецу хурдны зам цасанд боогдож, 1000 гаруй хүн машинтайгаа зам дээр хоножээ. Тус улсын төв болон хойд нутгуудаар их хэмжээний цас орж, зарим газар цахилгаангүй болсон байна. Нийт 15 км орчим газар машинууд түгжирсэн бөгөөд хүмүүс ундны ус, хоол хүнсгүй хоножээ. Одоогоор Токиогоос гарсан чиглэлд автозамын түгжрэл арилсан бол Токио хотыг чиглэсэн хөдөлгөөн түгжрэлтэй хэвээр, түгжрэлд зогссоор байгаа зорчигч, жолооч нарт яаралтай тусламжийн багийнхан хүнс, шатахууны тусламж үзүүлсэн байна. Түгжрэлийн үеэр 30 орчим насны эмэгтэй, 60 орчим насны эрэгтэйн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Цаг агаарын гамшигт үзэгдлийн асуудлыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэхийг тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна