Улс орон даяар коронавирустэй тэмцэх хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж буй энэ үед буюу 12 дугаар сарын 14-17-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 хүн цагдаагийн байгууллагад саатуулагджээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.3-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Хэрвээ давтан үйлдсэн бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байна.
Манай Улсад оны эхний 11 сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 26 129 хүн тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Үүний улмаас 243 хүн эрүүл мэндээрээ хохирч, 111 хүн энджээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулаад зогсохгүй, зам тээврийн осолд орсон иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Хамгийн ойрын жишээг иш татахад, энэ сарын 14-нд Хан-Уул дүүрэгт байдаг Морингийн замд жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодож “Toyota Prius” маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 9 хүн гэмтсний хоёр нь хүүхэд байжээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар 35 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна