Саудын Араб улсад коронавирусын эсрэг вакцинжуулалт эхэлжээ

Админ
2020/12/19

Саудын Араб улсад коронавирусын эсрэг вакцинжуулалтыг пүрэв гарагт эхлүүлснээр “Pfizer-BioNTech” компанийн вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэлсэн Арабын анхны орон боллоо.

Саудын Арабын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд вакцин хийлгэхээр бүртгүүлэхийг иргэд, оршин суугчдаасаа энэ долоо хоногийн эхээр хүссэн бөгөөд бүх хүнийг вакцинжуулалтад үнэгүй хамруулна гэж мэдэгджээ.

Саудын Арабад цар тахал дэгдсэнээс хойш 360 мянга орчим хүн халдвар авч, 6080 хүн нас барсан байна.

Эрүүл мэндийн сайд Тауфик аль-Рабиа вакцин хийлгэсэн эхний хүмүүсийн нэг болж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмнө тариулжээ.

“Өнөө цагт тулгараад буй хямралыг даван туулах эхлэл тавигдлаа. Сүүлийн есөн сарын хугацаанд шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудыг сэтгэл түгшин хянаж байсан бол өнөөдөр вакцин хийлгэсэн хүмүүсийн тоог баяртайгаар бүртгэж байна” гэж Тауфик аль-Рабиа мэдээлжээ.

Саудын Арабад эхний ээлжинд халдвар авах хамгийн эрсдэлтэй хийгээд эмзэг бүлгийн хүмүүсийг дархлаажуулж, хоёр, гуравдугаар ээлжинд 50-иас дээш насны хүмүүст вакцин хийхээр төлөвлөсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна