Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Ү Бин шинэ коронавирусийн халдвар авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ким Ү Бин зураг авалтын үеэр хүчтэй ханиалгаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнээс шинэ коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Түүнийг кино зураг авалтын үеэр арын албаны ажилчдын нэгнээс нь халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Одоогоор түүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын журмын дагуу эмнэлэгт тусгаарлан, хянаж байна.

Ким Ү Бин өнгөрөгч 2017 онд ховор төрлийн тархины хамар нармайн хорт хавдар тусч, саяхнаас урлагийн ертөнцөд эргэн ирээд байсан юм. Мөн тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард жүжигчин Шим Мин-А, жүжигчин Жүн Ү-Сүнь нартай нийлэн нийт 300 сая воныг covid-19-ийн эсрэг буяны байгууллагад хандивлаад байсан ажээ.
Хөл хориог далимдуулан утсаар өөрийгөө банкны ажилтан гэж итгүүлэн мөнгө залилжээ
БНСУ-д коронавирусийн дуулиан шуугианыг ашиглан луйвар хийх хэрэг нэмэгдсэн байна.
Гёнбуг мужийн цагдаагийн газар санхүүгийн залилан хийсэн хэргээр А-г баривчилснаа өнөөдөр /2020.03.27/ мэдэгджээ. А нь энэ сарын 9-
ны өдөр
Кимчонд амьдардаг иргэн Б-
рүү утсаар залган өөрийгөө банкны ажилтан хэмээн итгүүлэн, одоо байгаа өрөө төлж барагдуулбал дахиж их хэмжээний зээл авах боломжтой хэмээн Б-гээс 12 сая
вон залилсан байна. Ингээд зогсохгүй Б-гээс дахин бэлэн мөнгө өгөхийг шаардсанаар Б түүнийг цагдаад мэдэгджээ.

Цагдаагийн байгууллагаас коронавирусын улмаас шуугиантай байгаа энэ үеийг ашиглан утсаар худлаа хэлж луйвар хийх болон иргэдийн утас руу линк явуулан нэвтрэх үед хувь хүний мэдээллийг олж авах цахим гэмт хэргүүд нэмэгдэж байгааг анхааруулсан байна.
Гёнбуг мужид 2020 оны 1, 2 сард утсаар хүн луйвардсан 254 хэрэг бүртгэгджээ.
мэдээний эх сурвалж:news.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна