БЗД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ө.ТУУЛ: БИДЭНД НУУЖ ХААХ ЗҮЙЛС БАЙХГҮЙ

Админ
Өчигдөр 02 цаг 50 минут

Yazguur.mn-ы хамт олон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал Ө.Туултай холбогдож ярилцлаа. Ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.   Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч? Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт одоогийн байдлаар 440 эмнэлгийн эмч, сувилагч, өвчтөн, сахиурүүд байна. ПСР шинжилгээг 438 хүнээс авсан, 167 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Бүгд хяналтад байгаа. Бид ковидын батлагдсан тохиолдол илэрсэн тохиолдлуудад ХӨСҮТ, Эрүүд мэндийн яам, дүүргийн Онцгой комиссод мэдээ мэдээлэл өгөөд давхар заавар зөвлөгөө аваад ажиллаж байна. 440 хүний хувьд  1. Эрчимт эмчилгээний тасаг 8 хүнтэй. 8 хүнээс насанд хүрэгчдийн 4, хүүхдийн 4 маш хүнд өвчтэй хүмүүс эмчилгээ хийлгэж байна. Үйл ажиллагаа хэвийн. 2. Хүүхдийн тасаг нийт 56 хүүхэдтэй 56 сахиуртай байна. Хүүхдийн тасгаас эмч ажилчид, сахиуруудаас коронавирусын халдвар илрээгүй. Үүнд эмнэлгээс гарах боломжтой эдгэрсэн 42 хүүхэд байгаа. Нөхцөл байдал амаргүй байгаа учраас эдгээр 42 хүүхдээ ажиглалтад байлгаж байна. Олон нийтийн мэдээллээр 42 хүүхэд эмнэлгээс гарах ёстой, гаргаагүй ажиглаж байгаа учраас үргэлжлүүлж эмчилгээ хийж өгнө үү. гэх мэт шаардлагууд тавигдаж байгаа. Эмнэлгийн зүгээс бид 42 хүүхдээ эмчилсэн, нэмэлтээр эм тариа хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин эмчлүүлж байгаа 14 хүүхэд байна. Тэдэнд шаардлагатай эмчилгээг хийж хүүхдийн тасгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.   3. Мэс заслын тасаг 8 өвчтөн байна. 2 өвчтөний биеийн байдал дээрдэж эмнэлгээс гарах боломжтой болсон. Үлдсэн 6 өвчтөнд мэс заслын дараах шарах боолт, шаардлагатай эмчилгээг хийгээд явж байна. Үйл ажиллагаа хэвийн. Эмч сувилагч, өвчтөнүүдийн хувьд бүгд Коронавирусын шинжилгээнд хамрагдсан. Сөрөг гарсан.  4. Амбулатори тусламж үйлчилгээ 24 цагаар ажиллаж байна.  Эмч, сувилагчид бүгд шинжилгээнд хамрагдсан. Сөрөг гарсан. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 5. 100 ортой эмнэлэгт 31 үйлчлүүлэгч 39 эмч эмнэлгийн ажилчид гээд нийт 70 хүн байгаа. 31 үйлчлүүлэгч эмнэлгээс гарах боломжтой. Коронавирусын шинжилгээнд хамруулаад бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Холбогдох газар, ХӨСҮТЭМЯ-аас өгөх чиглэлийг хүлээж байна.  6. Насанд хүрэгчдийн өвчин судлалын төвд нийт 123 эмч, эмнэлгийн ажилчин, үйлчлүүлэгч, сахиурууд байна. Үүнээс үйлчлүүлэгч 91 бусад нь эмнэлгийн эмч ажилчид байна. Энэхүү төвөөс ковидын шинэ голомт илэрсэн. 17 хүнээс ковидын шинж тэмдэг ирж шилжсэн.  Шинээр голомт бүртгэгдсэн учраас эмч эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгч нараа тусгаарлаж ажиглалтад байлгаж байна. Та бүхнийг ЭМЯХӨСҮТ, Дүүргийн Онцгой комиссоос хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байна вэ? Эрүүл мэндийн яам, Хөсүт, дүүргийн Онцгой комиссоос бидэнд зөвлөгөө зааварчилга өгч байгаа. Мөн манай эмнэлэг тусгаарлагдсан учраас бид шаардлагатай эм тариа, бүхий л зүйлсийн хомстолд орж болзошгүй учраас дүүргийн Онцгой комисс, Засаг даргаруу холбогдож уламжилсан. Уялдаа холбоо сайн ажиллаж байна.  Хоол хүнсний хувьд хэр нөөцтэй байгаа вэ? Насанд хүрэгчдийн өвчин судлалын төвийн өвчтөнүүдийн хувьд сэтгэл санааны байдал нь тогтворгүй байгаа. Гэхдээ бид аль болох дотроо эерэг дулаан уур амьсгалтай байгаа. Саяхан Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх бидэнд хүнсний багц илгээсэн. Бидэнд шаардлагатай 00-ын цаас, нойтон салфетка, хоол хүнс, амны хаалт, гар ариутгагч гэх мэт бүгдийг нь бидэнд өгсөн. Ер нь манай эмнэлгийг шинэ голомт гэснээс хойш хүмүүс биднийг анхаарахаа больсон ч юм шиг нэг тийм хэцүү мэдрэмжтэй бид байлаа шүү дээ. Тэр мэдрэмжээс салгаж биднийг бас анхаарч байгаад өвчтөнүүд эмнэлгийн ажилчид бид маш их баяртай байгаа.  Цахим орчинд танай эмнэлгээс коронавирусын халдвар бохир заваан байдлаас болж илэрсэн, 00-ын өрөө гэх мэт асуудлуудыг ярьсан л даа. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Манай эмч эмнэлгийн ажилчид маань бүгд 24 цагаар ээлжилж УОКЭМЯХӨСҮТДОК-оос өгсөн заавар чиглэлийн дагуу ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг хийж байна. Өвчтөнүүд бүгд мэдэж байгаа. Харин хаанаас ч юм харсан юм шиг худал мэдээлэл тарааснаас болж өвчтнүүд тэр хуурамч мэдээллийг олж уншиж сэтгэл санаа нь тавгүй болж байгаа нь анзаарагдаж байна. Бидэнд тус дэм болдоггүй юм аа гэхэд ядаж хуурамч мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй шүү дээ. Бид чинь хэцүү цаг үе, нөхцөл байдалд байна гэдгийг ойлгоосой гэж ард иргэдээсээ хүсье.  Одоо та бүхэнд яг ямар асуудал тулгарч байна? Одоогийн байдлаар бидэнд тулгараад байгаа хүнд асуудал байхгүй. Бид дүүргийн Онцгой комисс, ХӨСҮТЭМЯ-тай холбогдож шаардлагатай зүйлсээ ярилцаж шийдээд ажиллаж байна.  Танд энэ ярилцлагаар дамжуулж өөр хэлж ярих зүйл байна уу? Ард иргэддээ хандаж хэлэхэд: Бидэнд нууж хаах зүйлс байхгүй, гаднаас ковидын халдвар тээж орж ирсэн иргэн маань өмнө нь ПСР шинжилгээнд хамрагдаад сөрөг гарсан. Бид байж болох бүхий л арга хэмжээг авч, дээд шатны байгууллагуудтай холбогдоод ажиллаад явж байна. Ард иргэд маань ийм хүнд байдалд бидэнтэй хамтарч ажиллан сэтгэл санаагаар дэмжиж туслаасай л гэж хүсч байна. Өөр зүйлгүй дээ. Баярлалаа. Надтай ярилцсан танд маш их баярлалаа. Та бүхний коронавирусын эсрэг ажиллаж байгаа ажилд амжилт хүсье. Давж гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Бид хамтдаа давж гарч чадна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна