Баянзүрх дүүргийн 62 тохиолдлын 16 нь давтан шинжилгээгээр илэрлээ

Админ
17 цаг 27 минутын өмнө

Улаанбаатар хотод коронавирусний 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдлээ. Бусад кластер халдвартай аймгуудад шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Баянзүрх дүүргийн голомтын ойрын болон дам хавьтлын 1136 хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулан ажиглалт тандалтыг хийж байна. Үүнээс ойрын хавьтал 622 хүнийг ажиглан тусгаарлах байруудад тусгаарласан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр гарсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна