Иргэдийн гомдлын дагуу "Юнивишн" компанийг шалгаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ

Админ
12 цаг 41 минутын өмнө

ШӨХТГ-аас иргэдийн гомдолын дагуу "Univision" компанийг шалгаж дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
  • Нийт санал хүсэлт, гомдол мэдээллийг төрөлжүүлэх, төрөлжилт тус бүрээр хэрэглэгчдэд хүрэх мэдээллийг бэлтгэн өөрийн сувгаар дамжуулан хүргэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх,
  • Үйлчилгээний багцтай холбоотой санал хүсэлтүүдийг судлан бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлтэй уялдуулан хэрэглэгчдэд хариу өгөх,
  • Гомдол гаргасан хэрэглэгчийн гэрээний дугаар, утасны дугаар тодорхойгүй байгаа тул Юнивишнийн гомдол хүлээн авах, сувгаар хандуулсаны үндсэн дээр тухайн хэрэглэгч тус бүрийн гомдлыг өөрсдийн системд шалган хариу өгөх,
  • Төлбөр бодогдох системээс 1/3 алхмыг халж, тухайн суваг болон багцыг идэвхжүүлсэн өдрөөсөө 30 хоног бодогдох системийг нэвтрүүлэхээр вендор компанид захиалга өгч хэрэгжүүлэх,
  •  Хэрэглэгчид вакцин төлбөр, төлбөр тооцох болон төлөх аргачлал, багцын сунгалтыг цуцлах зааврыг өөрийн сууц, сошиал утсаар дамжуулан мэдээлэх,
  • Интернэтийн хурдтай холбоотой мэдээлэл хүргэлтийг өөрийн сувгаар хэрэглэгчдэд хүргэх, интернэтийн хурдтай холбоотой гарсан гомдлыг өөрийн гомдол хүлээн авах сувгаар авч гомдол тус бүрийг шалган хэрэглэгчид мэдээлэх,
  • Автомат сунгалттай холбоотой мэдээлэл, сунгалтыг цуцлахтай холбоотой зааварчилгааг дахин боловсруулж хэрэглэгчид хүргэх,
  •  Хэрэглэгч өөрийн идэвхтэй байгаа бүх багц, сувгийг цэнхэр дэлгэцээр хардаг функцийг нэвтрүүлэхээр боллоо. Эдгээр ажлууд хийгдэж дууссаны дараа эргэн мэдээлэх аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна