УБ хотод 2021 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа

Админ
14 цаг 52 минутын өмнө

Дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын мэдээлж буйгаар нөхцөл байдал хүндэрсэн тул БЗД-т хэсэгчилж хөл хорио тогтоож болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн УОК-ын ээлжит хурлаар өнөөдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 06-ны 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хориог тогтоох санал гаргалаа. Энэхүү саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, 16.00 цагаас гарсан шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна