Коронавирусын халдвар авч байсан хүмүүс вакцин хийлгэх хэрэгтэй

Админ
14 цаг 57 минутын өмнө

Коронавирусын халдвар авч байсан хүмүүс бусад хүний нэгэн адил коронавирусын эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй гэж АНУ-ын Засгийн газрын вакцины асуудал хариуцсан хөтөлбөрийн тэргүүн Монсеф Слауи ням гарагт "CNN" сувагт мэдээлжээ.

“Шинэ коронавирусээр халдварласнаар хүчтэй дархлаа үүсдэггүй гэдгийг бид мэддэг болсон. Мөн уг дархлаа нь цаг хугацаа өнгөрөх тусам сулардаг” гэж Монсеф Слауи тайлбарлаад, халдвар авч байсан хүмүүсийн хувьд вакцин хийлгэхэд аюулгүй гэж мэдээлсэн байна.

“Вакцины эмнэлзүйн туршилтад халдвар авч байсан болон халдвартай хүмүүс оролцсон тул аюулгүй юм” гэж тэрбээр хэлжээ. АНУ-д одоогийн байдлаар эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийг вакцинжуулах хөтөлбөр үргэлжилж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна