"Монгол Савхи", "Тавантолгой" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
13 цаг 48 минутын өмнө

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 85,383,137 төгрөгийн үнийн дүн бүхий 546,596 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Савхи" ХК (UYN +10.05%) болон "Тавантолгой" ХК (TTL +3.47%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн-Уул" ХК (DRU -9.09%) болон "Монгол Шевро" ХК (MVO -6.17%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 7,570 ширхэг нэгж эрхийг нийт 794,994 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 73 ширхэг бонд 7,373,730 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.82 хувиар өсч, 18494.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,889,986,713,364.72 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна