Ж.Сандагсүрэн: Пиво худалдаалах эсэх шийдвэрийг өнөөдөр нийслэлээс гаргана
Админ
13 цаг 33 минутын өмнө
Засгийн газраас өнөөдрийн хуралдаанаас энэ сарын 23-ны 06.00 цагаас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд нийслэлээс пиво, виног хориглохгүй байх шийдвэрээ УОК-т хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлсэн.
Харин шийдвэр нь хэрхэн гарсан талаар тодруулахад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 болон түүнээс доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрч байгаа. Нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр бид шийдвэр гаргана. Ер нь бол спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалах нь эдийн засаг талаасаа татвартай холбоотой ач холбогдол байхаас биш хэрэглээ талаасаа нэг, хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэх асуудал биш гэж нийслэлээс үзэж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна