“BioNTech” компани вакцинаа мутацид орсон вирусын эсрэг үр дүнтэй эсэхийг шалгана

Админ
2020/12/23

Германы “BioNTech” компани Америкийн “Pfizer” компанитай хамтран гарган авсан вакцинаа коронавирусын шинэ хувилбарын эсрэг үр дүнтэй эсэхийг шалгах гэж байгаа талаар “Bild” сонин мэдээлжээ. "Бид ойрын өдрүүдэд энэ асуудлыг судална" гэж “BioNTech” компанийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Угур Шахин тус сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэрбээр вакцин нь коронавирусын шинэ омгийн /штамм/ эсрэг үр дүнтэй болох нь батлагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “BioNTech” компанийн ерөнхий захирал мөн “Европын эмийн агентлагтай маш сайн хамтран ажилласныг" мэдээлэв. Вакциныг нь гэрчилгээжүүлэх үйл явцад Германы эрх баригчид хэд хэдэн асуудлыг шийдэхэд тусалж, "бүх үйл явцыг түргэтгэж чадсан” гэдгийг тэрбээр мөн хэлсэн байна. Шахиний хэлснээр, “BioNTech” компани 1.3 тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. “BioNTech”, “Pfizer” компаниудын хамтран бүтээсэн вакциныг Европын Холбооны зах зээлд хэрэглэх зөвшөөрлийг Европын Комисс даваа гарагт олгосон билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна