Ж.Цэцэгмаа: "Өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг Хүүг минь амьдаар нь оршуулдаг яасан муухай хүмүүс вэ"
УИХ-ын гишүүн Н.Учрал бөөрний дутагдалд орж сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл түүнийг нас барсан гэх мэдээлэл гараад байсан юм. Уг мэдээлэл нь ташаа гэдгийг Н.Учралын гэр бүлээс мэдэгдсэн. Энэ талаар түүний ээж Ж.Цэнгэлмаа “Арай дэндэж байна. Миний хүүг ингэж муухай битгий бич л дээ. Үр хүүхэд, эцэг, эх, ах, дүүгүй хүмүүс юм уу?. Хэрэв ойр дотны хүмүүстэй бол өөрсдийнхээ хүмүүсийг ингэж бичээд үзээч” гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна