УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг сонгов.
УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог энэ оны долоодугаар сарын 8-нд байгуулсан. Уг хороонд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар харьяалагдаж буй юм. Үүнээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулсан юм. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь дэмжиж, сонголоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна