Коронавирусын халдварын шинэ төрөл хүүхдэд илүү аюултай

Админ
2020/12/23

Коронавирусын халдварын шинэ төрөл өмнөх хувилбарыг бодвол хүүхдүүдэд илүү халдварлах аюултай гэж Их Британийн Засгийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Лондонгийн эзэн хааны коллежийн профессор Нил Фергюсон үзэж байна. Тэрбээр коронавирусын энэ төрлийн талаар эрдэмтдэд илүү их мэдээлэл шаардлагатай байна гээд энэ нь хүүхдүүдийг илүү халдварлуулах чадвартайг илтгэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа тухай онцолжээ. Эрдэмтэд шинэ мутацийг судалж байгаа бөгөөд вирусын энэ хувилбарын халдварлах чадвар өмнөх хувилбарыг бодвол дор хаяж 50 хувиар илүү буйг тогтоожээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок энэ сарын 14-нд Английн зүүн өмнөд бүсэд коронавирусын шинэ төрөл илэрсэн тухай зарласан билээ. Энэ төрлийг VUI-202012/01 гэж нэрлээд байна. Түүний хэлснээр, илрэхээсээ өмнөх энэ төрөл хэдэн долоо хоногийн турш тархжээ. Их Британид хэрэглэж буй вакцин энэ төрөлд үйлчилнэ гэж эрдэмтэд үзэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна