Баянзүрх дүүргийн 6435 иргэн шинжилгээнд хамрагдлаа

Админ
2020/12/23

Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21- 28-ны хооронд 80,000 – 90,000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн /2020.12.21/ байдлаар 6435 иргэн шинжилгээнд хамрагджээ. Нийтдээ 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээг 19 цэг дээр хийж байна. Шинжилгээг 09.00-17.00 цагийн хооронд авч байгаа бөгөөд иргэд иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна