Ж.Сандагсүрэн: Дарс, шар айраг худалдах нь нэг, хоёрт эрэмблэх зүйл биш

Админ
2020/12/23

Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжиж буйтай холбоотойгоор спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүн дарс, шар айраг худалдахыг хориглох шийдвэр гараагүй. Энэ талаар өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад, "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 болон түүнээс доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрч байгаа. Нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр бид шийдвэр гаргана. Ер нь бол спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалах нь эдийн засаг талаасаа татвартай холбоотой гэхээс биш хэрэглээ талаасаа нэг, хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэх асуудал биш гэж нийслэлээс үзэж байгаа" хэмээн хариулсан юм. Тэгвэл өнөөдөр НОК-ын хуралдаанаар тэрээр, "Спиртийн агууламж 18 градусаас доош согтууруулах төрлийн ундааг худалдахыг зөвшөөрч байгаа"-г мэдээллээ. Ингэхдээ, "Стандарт бус бүтээгдэхүүнийг иргэд хэрэглэснээс үүдэн сөрөг үр дагавар гарч байна. Хэрэв үнэхээр сөрөг үр дагавар нэмэгдээд байвал бид шуурхай арга хэмжээг авч ажиллах болно" гэдгийг мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна