Герман улсын “BioNTech”, АНУ-ын “Pfizer” компанийн гарган авсан коронавирусын эсрэг вакциныг өнгөрсөн долоо хоногт Их Британид илэрсэн коронавирусын шинэ омгоос хамгаалах чадвартай гэж үзэж байна. Энэ тухай “BioNTech” компанийн ерөнхий захирал Угур Шахин мэдэгджээ.
“Бид вакцинаа мутацид орсон коронавирусын 20 шинэ хувилбарын эсрэг туршиж үзсэн. Манай вакцинаас бий болсон дархлааны хариу урвал энэ вирусын бүх төрлийг идэвхгүй болгосон. Иймд шинжлэх ухааны үүднээс манай вакцин Их Британи улсад илэрсэн шинэ омгийн эсрэг үр дүнтэй байх магадлал харьцангуй өндөр юм” гэж Шахин цохон тэмдэглэжээ.
“BioNTech” ойрын хугацаанд вакцины үйлчлэлийг илүү нарийн судлахыг зорьж байна. Шахины ярьснаар, ирэх онд вакцины үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах нь компанийн гол зорилго болоод байгаа аж. Ингэхийн тулд Майнц, Идар-Оберштайн дахь үйлдвэрүүддээ хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжийг судалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна