"Эрдэнэс сольюшинс", "Ард кредит ББСБ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2020/12/23

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 598,756,588.84 төгрөгийн үнийн дүн бүхий 6,622,909 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +11.24%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +7.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG -5.00%) болон "Дархан нэхий" ХК (NEH -2.53%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 9,436 ширхэг нэгж эрхийг нийт 991,165 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 1.5 хувиар өсч, 18770.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,921,535,375,508.83 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна