Ибупрофен коронавирусийн халдвартай хүний беийг байдлыг улам дордуулдаг гэх хангалттай судалгаа одоогоор байхгүй. ДЭМБ ибупрофеныг хэрэглэхгүй байхыг 2020 оны 3-р сарын 18-нд зөвлөсөн. Энэ нь өвдөлт намдаах Ацетаминофены төрлийн эм юм. АНУ-ын хоол, эмийн агентлаг эдгээр үрэвслийн эсрэг эм уух эмчтэйгээ ярилцахыг зөвлөсөн. Учир нь ходоод, гэдэсний өвчлөлд нөлөөлж болзошгүй гэж тэр. Тэр дундаа хамгийн санаа зовж байсан эрсдэл нь эмийн хэрэглээ ихдсэнээс элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн. Тиймээс жорын дагуу хэрэглэхийг зөвлөсөн. Харин уг эмийн хэрэглээ нь коронавирусийн халдвартай хүний биеийн байдлыг дордуулдаг болох нь батлагдаагүй байна.
Өөрийгөө эмчлэх нь буруу юм. Зөвхөн эмчийн зөвлөсөн эмийг хэрэглэснээр эмчлэх боломжтой. Гидроксихлорохин болон хлорохиныг хумхаа болон чонон ярын үрэвсэл зэрэг бусад үрэвсэлт өвчнүүдийн үед зөвлөдөг. Азитромецитин нь зарим бактерийн халдварыг эмчлэхэд түгээмэл хэрэглэдэг антибиотик юм. Гидроксихлорохин ба азитромецитин аль аль нь зүрхний гаж нөлөөтэй холбоотой бөгөөд зүрхний хэмнэл алдагдахад хүргэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр антибиотекийг вирусийн гаралтай бус, зөвхөн бактериар үүсгэгдсэн өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Антибиотек нь вирусийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй, эмчлэхгүй. Хэдийгээр та коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтсэн ч бактерийн гаралтай хавсарсан өвчтэй тохиолдолд танд антибиотик эмчилгээ хийж болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна