Антарктид тивд коронавирусын халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Админ
2020/12/24

Антарктид тив дэх Чилийн судалгааны баазад 36 хүний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарлаа гэж тус улсын Зэвсэгт хүчин мэдэгджээ. Антарктид дахь “Bernardo O'Higgins” баазад 26 цэргийн алба хаагч, 10 ажилтнаас халдвар илэрчээ. Ингэснээр коронавирусын халдвар дэлхийн бүх тивд бүртгэгдлээ. “The Guardian” сонинд мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийг Чилийн эргийн Пунта-Аренас хотод авчран тусгаарласан бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа ажээ. Судалгааны баазад шаардлагатай нөөцийг хүргэсэн усан онгоцон дээр халдварын гурван тохиолдол илэрсэн гэж Чилийн Тэнгисийн цэргийн хүчин хэдхэн өдрийн өмнө мэдэгдээд байжээ. Латин Америкийн орнууд дундаа халдварын тохиолдлын тоогоороо зургаадугаарт жагсаж буй Чилид өнөөдрийн байдлаар 585 мянга гаруй хүн халдвар авсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна