Их Британи улсад коронавирусын халдварын 37 мянга орчим тохиолдол илэрчээ
Мягмар гарагт Их Британид коронавирусын халдварын 36804 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.
Өмнөх дээд үзүүлэлт буюу 35928 шинэ тохиолдол 12 дугаар сарын 20-ны ням гарагт бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, мягмар гарагт 691 хүн коронавирусын улмаас нас барсан нь сүүлийн нэг сар орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш Их Британид нийт 2 110 314 хүн коронавирусын халдвар авснаас 68307 хүн нас барсан байна.
Их Британийн эрх баригчдын үзэж байгаагаар, өвчлөл нэмэгдсэн нь илүү халдвартай шинэ вирус тархсантай холбоотой байна. Мэргэжилтнүүд “VUI-202012/01” гэж нэрлэсэн уг вирусыг Лондон хотод эсвэл Зүүн Өмнөд Английн Кент мужид есдүгээр сард үүссэн гэж таамаглаж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна