ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлж магадгүй байна

Админ
2020/12/24

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын захирамжаар ХӨСҮТ-д шалгалт хийсэн. Шалгалтаар ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа, менежменттэй холбоотой олон зөрчил илэрсэн байна. Тодруулбал, энэ сарын 09-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хөcҮТ-д дотоод, хяналт шалгалтыг явуулсан гэх мэдээлэл байна. Мөн төсвөөс санхүүждэг байгууллагуудад санхүүгийн шалгалт хийх эрх бүхий төрийн байгууллагын шалгалтаар дээрх зөрчлүүдийг илрүүлж хуулийн хяналтын байгууллагуудад дээрх зөрчлүүдийг харьяаллынх нь дагуу шалгуулахаар шилжүүлсэн байж болзошгүй байна. Тиймээс ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулахын тулд тус эмнэлгийн удирдлагуудыг өөрчилж магадгүй байгаа аж. Яг одоогийн байдлаар Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гараагүй ч хариуцлагын асуудал албаныхан дунд яригдаад эхэлжээ. Коронавирус цар тахалтай тэмцэх ажилд иргэдээс хандивласан хандивын мөнгөний тодорхой хувь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, мөн эмч сувилагч ажилчдын цалингийн урамшуулал болон өөр бусад төлбөр, гүйлгээ, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудтай холбогдуулж” түүнийг шалгаж байж болзошгүй байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна