Сү.Батболдын 11 сая фунт стерлингийн байрыг худалдахгүй байх шийдвэр гаргажээ

Админ
2020/12/25

Их Британийн Дээд шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг 11 сая фунт стерлингийн үнэтэй (42.1 тэрбум төгрөг) Лондонгийн орон сууцыг худалдаж, шилжүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үндэстэн дамнасан, 185 сая фунт стерлингийн авлига, мөнгө угаах ажиллагааны мөрдөн байцаалтын явцад шүүх энэ шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Марк Пеллинг Найтсбриджийн хорооллын түүний орон сууцных нь худалдааг царцаах захирамж гаргажээ. Их Британийн хоёр ч цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Тус мэдээнд 2009-2012 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболд томоохон хоёр уурхайтай холбоотой хууль бус наймаанаас хэдэн зуун сая доллар авсан байж болзошгүй гэжээ. Лондон дахь Харродс ба Хайд Паркийн хооронд байрладаг уг байр нь 2005 онд Хонконгийн магнат Хенри Ченгийн бүтээсэн 201 айлын Knightsbridge орон сууцны цогцолборын нэг хэсэг юм. Мөн С.Батболд АНУ-ын Нью-Иорк хот, Хонконгод нийт 42 сая фунт стерлингийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэжээ. УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛДЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ 
2015 2016 2017 2018 2019
Мэдүүлэг гаргагчийн нийт орлого, мянган төгрөгөөр
2975476.1
236232.4 70447.4 82038.9 79789.7
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого
275446.37
284134.4 281918.49 419419.29 306029.65
Амины орон сууц, тоогоор 1 1
Нийтийн орон сууц, тоогоор 
1
3 3 1 1
Зуслангийн орон сууц, тоогоор 1 1
Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 3 1 1 1 1
Нийт дүн, мянган төгрөг 
1868186.58
186818.6 186818.6 1832186.58 1832186.58
Тээврийн хэрэгслийн төрөл, тоо Mercedes Benz,GL500- 1 Mercedes Benz,GL500- 1 Mercedes Benz,GL500- 1
Тээврийн хэрэгслийн нийт дүн
76565.5
76565.5
61252.4
Газрын зориулалт, тоо хэмжээ Эзэмших, 700 м2-2 Эзэмших, 700 м2-2 Эзэмших, 700 м2-2 Эзэмших, 700 м2-2 Эзэмших, 700 м2-2
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн хaрилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл 1224675.24 1425833.01 1425524.54
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 1594303.37 2003046.93
Авлага 3624759.21 3611088.53 1072861.83 1026742.4 864779.51
Зээл 26380.52 27470.6 222.93 32618.71 10858.44
Компанид оруулсан хөрөнгө оруулалт Алтай Холдинг ХХК, Скайтел ХХК Алтай Холдинг ХХК, Скайтел ХХК Алтай Холдинг ХХК, Скайтел ХХК Алтай Холдинг ХХК, Скайтел ХХК Алтай Холдинг ХХК, Скайтел ХХК
Хувьцааны тоо 9547900ш, 800000ш 9547900ш, 800000ш 9547900ш, 800000ш 9547900ш, 800000ш 9547900ш, 800000ш
Ногдол хувь 20%, 12.03% 20%, 12% 20%, 12% 20%, 12% 20%, 12%
Тэрээр амины нэг орон сууц, нийтийн нэг орон сууц, зуслангийн байраа нийлүүлээд 1 тэрбум 832 сая төгрөгөөр үнэлжээ. Харин Лондонгийн хамгийн үнэтэй дүүрэгт байрлалтай байрыг нь Их Британичууд 11 сая фунт стерлинг буюу 41.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Эх сурвалж: www.thetimes.co.ukwww.egi.co.uk


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна