Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 23-нд нийт 11 800 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 6 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Үүний нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын чиглэлээр энэ сарын 21-нд ирсэн хүний шинжилгээ халдвартай гарчээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний зөөвөрлөгдсөн тохиолдол 593 болж байна. Үлдсэн таван тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос өвчтөн хоёр, гэр бүлийн хавьтал нэг, сахиур хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Улаанбаатар хотод голомтлон гарч буй халдвар 279 болжээ.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын тохиолдол 1069 болж бүртгэгдэж байна.
Үүнээс 584 хүн эдгэрээд буй юм. Өнөөдөр 43 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 476 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 4 нь хүнд, 55 нь хүндэвтэр, 414 нь хөнгөн байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна