Хүчит шонхор зах ба Хүний эрүүл мэнд хариуцсан өв залгамжлагч

Админ
2020/12/25

“ Хүчит Шонхор” хүнсний захыг нийслэлчүүд андахгүй. Энэ захын эзэн бол Тогтмол хэмээх том босс бий. Тэрээр үе үеийн засгийн газар, нийслэлийн удирдлагын шаардлагыг биелүүлдэггүй, хотын хойморт суучихаад цусан далай урсгаж, малын сэвс цутгадаг хүн. Түүний энэ бусармаг үйлдэлийн талаар Дэнжийн 100 ийн иргэд, оршин суугчид олон удаа төрийн зохих байгууллагад хандсан ч шийдвэр гаргахгүй, тус захыг нүүлгээгүй өдий хүрчээ. Тэгвэл энэ захын эзний хүү Тогтмолын Мөнхсайхан төрд мөнгөөр шургалсан сайдтан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Эрхэм сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлан үзвэл түүний хадгаламж тэрбумаас дээш давсан. Тиймээс ч өнгөтэй, мөнгөтэй айлын хүү маш богино хугацаанд улс төрд кранаар татуулж, лифтээр жирийлгэсний гайг өнөөдөр Монголын ард түмэн амсаж байна.

 Т. Мөнхсайхан 3 хүрэхгүй жилийн дотор Улсын чанартай 2 том төв эмнэлгийн даргын алба хашсан төдийгүй Эрүүл мэндийн сайд болсон. Очсон эмнэлэг бүртээ засвар хийдэг, халаа сэлгээ явуулна. Мөнгө олох хэрэгсэл нь тухайн эмнэлгийн урсгал болон их засвар. Мөн тендерын шалгаруулалт гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын клиникийн 1 р эмнэлгийн эмч , ажилтанууд ярьдаг. Харин эмчилгээний чанар , хүртээмж үйлчилгээнд огт анхаардаггүй. Эмч нартайгаа нүүр тулан ярилцдаггүй хэмээн шүүмжилдэг. Энэ гай нь түүнийг эз татаж , цар тахлын хүнд үед иргэдийнхээ амь нас, эрүүл мэндээр тоглоход хүргэлээ. Дэлхийд Коронавирусын эхэн үе, ид дэгдэлтийн үеийг Монголчууд бид ганц ч халдваргүй даваад гарсан. Дотоодод халдвар аваагүй улс хэмээн шуугиулж, гадаадаас иргэдээ татаж авч байсан нь бодит үнэн.

 Гэтэл Хүчит шонхор захын эзний хүү Т. Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болсоноос хойш цар тахлын дэгдэлт замбараагаа алдаж, аавынхан ч захын ашиг орлого тамтагаа алдлаа.

 Цар тахал дэгдэж байгаа нэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс орныг шилжүүлж, худалдаа наймаа, хувийн хэвшлийн бүх бизнес нам зогссон энэ үед эрүүл ахуйн халдвар хамгаалал огт сахидаггүй Хүчит шонхор зах өглөө 4 цагаас эхлээд оройны 17 цаг хүртэл ажиллаж байна. Үүнийг ашиг сонирхолын зөрчил гэж харж болохоор байна. Сайдын хэлээд байгаагаар олон хүн цугласан газар явж болохгүй гэчихээд үүнээс түмэн хүнийг нэг дор цуглуулаад байгаа эцгийнхээ наймааг юугаар тайлбарлах вэ....

 Эцгийнхэн зах ажиллаад дүүрч хэмээн бодоход эмнэлгийн ажилтануудыг дарамтлаад амар заяа үзүүлэхээ больсон мэдээлэл чих дэлсэх боллоо. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн дарга Д. Нямхүүг ажлаас чөлөөлнө. Хариуцлага алдсан гэнэ үү. Бас насаараа халдварт өвчин судлалын чиглэлээр ажилласан ЭМЯ- ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргалыг ажлын хийлгэхгүй хавчиж, эцэс сүүлдээ зандчаад хөөгөөд явуулжээ: Энэ бол Монгол төрийн өнөөгийн дүр зураг.

 Тогтмолын Мөнхсайхан сайдад хийх ажил их байна. Цар тахлын галын шугаманд ажиллаж байгаа хүмүүстэйгээ түнжин хагарч, түмний өмнө шившиг болж, эцгийнхээ бизнесийг дэмжиж суухын оронд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаармаар байна. Бүтэн жил гаруй Коронавирустэй тэмцэх, тандалт хийсэн, зохион байгуулалт , төлөвлөгөө боловсруулсан “ Антикорона багийг чийх, аюулткорона түгээгч баг” болж байгаагийн учир юу вэ... Ахиад л аавынхаа бизнесийг дэмжээд үү.. Тэр бол төрийн сайд биш:. Түмний сайд биш. Зөвхөн Тогтмолын хүү. Аавынхаа мөнгөний хэтэвч... Ухнаагийн Хүрэлсүхийн танхимын хамгийн түрүүнд хариуцлага хүлээх сайд мөн.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна