Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг "Хөгшин" гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ

Админ
2020/12/25

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд олон нийт сүүлийн үед бухимдалтай байна. Тэрээр коронавирусын халдварын голомтыг илрүүлээгүй байж илрүүлсэн гэж худал мэдээлэл тарааж, үүний хор уршгаар өнөөдөр Улаанбаатар хот Сэлэнгэ аймгаас илүү Коронавирусын батлагдсан тохиолдол ихтэй боллоо гэх мэт мессежүүд орж байна. Түүнчлэн тэрээр Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг "Хөгшин" гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн талаар эх сурвалжууд хэлж байна. Я.Буянжаргал эмчийн хувьд салбартаа олон жил ажилласан туршлагатай нэгэн. Цар тахлын үед туршлагатай чадварлаг эмч нараа халж солихын оронд Коронавирусын вакцин, цаашдын асуудалдаа илүү анхаарвал яасан юм бэ? гэх яриа яам дотор нь дуулдаад байгаа сурагтай. Ямартай ч төрийн сайд болоод удаагүй байгаа Т.Мөнхсайхан сайдын хувьд Коронавирусыг давахаас илүүтэй ажил албан тушаалын асуудал яриад явж байгаа гэнэ. Үүнд нь эрх баригч Монгол Ардын Намын зарим залуус ч дургүйцсэн сэтгэгдлээ илэрхийлээд амжсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна