PC тоглоомын газар ажиллаж, насанд хүрээгүй хүүхдүүд тоглож байсныг илрүүлжээ

Админ
2020/12/26

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод энэ сарын 23-наас эхлэн хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Гэтэл хөл хорио тогтоосон энэ үед нууцаар PC тоглоом ажиллуулж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн хажууханд PC тоглоомын газар ажиллаж, насанд хүрээгүй хүүхдүүд тоглож байсныг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Хяналт шалгалт үргэлжлүүлэн явагдаж байна гэж эх сурвалж мэдээллээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна