Нигери улсад хувьссан коронавирус илэрчээ

Админ
2020/12/26

Нигери улсад онцгой хэлбэрийн хувьссан коронавирус илэрсэн тухай Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жон Нкенгасонг мэдэгджээ. “Өмнө нь Их Британид бүртгэгдсэн шинэ төрлийн коронавируснээс өөр онцгой мутант вирус Нигерид илэрсэн. Гэсэн хэдий ч энэ вирус нь 12 дугаар сарын 18-нд ӨАБНУ-д илэрсэн коронавирусын 501.V2 гэж тодорхойлогдсон вирусын төрөлтэй зарим талаараа ижил төстэй байж магадгүй байна. Шинэ омгийг илүү их судлах шаардлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. Мутант вирусыг  8 дугаар сарын 3, 10 дугаар сарын 9-нд авсан дээжнээс илрүүлжээ. ӨАБНУ-д 501.V2 төрлийн хувьссан вирус цар тахлын хоёр дахь давлагааг дэгдээсэн юм. Харин Нигерид илэрсэн вирусийг 501.V2 хувилбартай ижил халдварлах чадвар илүү өндөр гэж үзэхгүй байна. Африкийн улс орнуудаас Нигерид коронавирусны халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Одоогоор тус улсад халдварын нийт 80922 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 1236 хүн нас бараад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна