A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Ардчилсан нам: “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгоно”

Ардчилсан нам: “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгоно”

Админ
2020/12/26

Ардчилсан намын аравдугаар их хурлаас баталсан  үндсэн дүрмийн 5.12.4.2-т  зааснаар “ Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн  3 ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж хамгийн өндөр санал авсан хоёр  нэр дэвшигчийг Их хуралд оруулна ” гэсэн байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших эрхтэй хүмүүс ҮБХ-оос өрсөлдөнө. ҮБХ нэр дэвшигчийг их хуралд санал болгоно. Гэтэл 5.12.4.1.2-т зааснаар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин  сонгогдон ажиллаж байгаа иргэн байгаа бол дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т  заасан журмыг баримтлахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна. Хэрэв үүрэгт ажлаа хийж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшинэ гэх хүсэлтээ илэрхийлэх юм бол ҮБХ биш  Их хурал дээр шууд орох болж байна. Мөн ҮБХ-ны хурлаас  нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хоёр хүнийг нэмбэл их хурал дээр нээлттэй гурван хүний  өрсөлдөөн болж таарна.  Гэтэл сошиал дээр “Энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг  баримтлахгүйгээр  намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэсэн мэдээлэл яваад байна. Энэ шийдвэр нь  Улсын дээд шүүх, АН-ын их хурлын шийдвэр дээр огт байхгүй. Өрсөлдөгч хүчнээс явуулсан ажиллагаа гэж хардаж байна. АН бол ардчиллын үндсэн зарчмын дагуу өрсөлдөгчтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгон шалгаруулна. АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-очир “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн манай намын их хурал амжилттай болж өндөрлөсөн. Хуралд нийт 1432 төлөөлөгч оролцсон. Хурлаар намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Мөн өнөөдрийн нийгэм цаг үеийн нөхцөл байдлыг дүгнэж АН-ын их хурлын төлөөлөгчдөөс 7 зүйл бүхий уриалга гаргасан юм. Хурлын явцад нийт 70 гаруй төлөөлөгч үг хэлж, давхардсан тоогоор 180 гаруй асуулт асууж, санал гаргаж хэлэлцүүлэн дүрмээ амжилттай баталсан. Дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр илгээгээд байна” гэсэн юм. Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг”-ийн нарийн бичиг С.Санасэр “Манай ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, дөрвөн сарын турш ажиллаж намын их хурлаар хэлэлцүүлэх дүрмийн төслийг өргөн барьсан. Бид шинжлэх ухааны судалгаанд тулгуурлаж, 21 аймаг, 9 дүүргийн нийт гишүүдээсээ санал авч, ҮБХ-гоор гурвантаа хэлэлцүүлж байж, тус дүрмийн төслийг намынхаа X их хуралд оруулж, хэлэлцэн батлууллаа” гэв. Хэвлэлийн хурлын төгсгөлд намын хуучин дарга С.Эрдэнийн гаргаж тавиад буй асуудалд сэтгүүлчдийн зүгээс тодруулсан  асуултад Ган-очир “Нэгдүгээрт хууль бус хурал боллоо гэж буй асуултад хариулъя. Бүх зүйл дүрмийнхээ дагуу явсан. Дүрмийнхээ дагуу намынхаа төлөөлөгчдийг сонгож, дүрмийн дагуу хуралдсан. Цахим хурлын давуу тал нь бүх зүйл бичлэг нь үлддэг учраас баримттай. Хоёрдугаарт, өөрийгөө дарга гэж яриад байгааг тайлбарлая. Ардчилсан улсад хэн ч үзэл бодлоо илэрхийлж болно. Тухайн хүний үзэл бодол гэж хүндэтгэж байна. Гэхдээ АН УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялагдсан. Тиймээс манай намын дүрмээр ч тэр, ардчилсан нийгмийн зарчмаар ч тэр С.Эрдэнэ дарга огцрох ёстой. Түүнийхээ дагуу, дүрмийн дагуу С.Эрдэнэ дарга өөрөө огцорсоноо зарлаж, тамгаа таван дэд даргын нэгэндээ хүлээлгэж өгсөн л асуудал. Дараагийн даргыг сонгогдтол дүрмийн дагуу Ц.Туваан дарга үүрэг гүйцэтгэж байна. Гуравдугаарт өчигдрөөс хаанаас гаргаж тавиад буй нь мэдэгдэхгүй хаягаас манай намын дүрмийн өөрчлөлтийн талаар худал мэдээлэл гаргаж тавиад байна. Бид их хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн төслөө дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Тэр төсөл дээр байхгүй зүйлийг нийгмийн сүлжээнд гаргаж худал мэдээлэл тарааж буйд харамсаж байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна