Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Короновируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалахад мэдээллээр дэмжлэг үзүүлэх зорилгоор Стандарт, хэмжил зүйн газраас "MNS ISO 22301:2020, Аюулгүй байдал ба уян хатан байдал-Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо, Шаардлага" зэрэг 4 стандартыг нээлттэй мэдээлж байна.
Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газраас “MNS ISO 22320:2020, Аюулгүй байдал ба уян хатан байдал. Онцгой байдлын удирдлага. Осол аваарын үеийн менежментийн стандарт, “MNS ISO 22395:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал. Олон нийтийн тогтвортой байдал, Онцгой байдлын үед эмзэг хүмүүсийг дэмжих удирдамж” болон “MNS ISO 31000:2020, “Эрсдэлийн менежмент, Удирдамж” зэрэг стандартуудыг нээлттэй мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна