Нийслэлд үйлчилгээнд 503 такси явж байна
Нийслэлд үйлчилгээнд явж буй 503 таксиг өглөө бүр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Мөн Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 19 байгууллагын 924 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний баазууд өглөө ажил эхлэхээс өмнө бүх тээврийн хэрэгслийг ариутгаж байгааг мөн нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна