Коронавирусээр халдварласан 127 хүн эдгэрлээ

Админ
2020/12/27

Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 127 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, эдгэрсэн хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын 1 082 тохиолдол бүртгэгдсэнээс 711 хүн эдгэрч, халдвартай хүмүүсийн 65.7 хувь нь эдгэрээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна