4850 ширхэг хүнсний багцыг Баянзүрх дүүргийн иргэдэд түгээж байна

Админ
2020/12/27

Бүх нийтийн хөл хорио тогтоосон цаг үед өрхийн орлого тасарсан, зорилтод бүлгийн иргэд хүнс, тэжээлийн хомсдолт ороод байгаа энэ үед Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Баянзүрх дүүрэгт 4850 хүнсний багцыг илгээлээ.

4300 хүнсний багцыг Баянзүрх дүүргээс сонгогдсон 43 төлөөлөгч 100 ширхэг тус бүрээр хуваарилан авч Баянзүрх дүүргийн цэргийн штаб, Улаан загалмай нийгэмлэх, хороо тус бүрийн халамжийн мэргэжилтнүүдтэй хамтран 28 хорооны хүнс, тэшээлийн хомсдолт орсон иргэддээ түгээх ажил эхэллээ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн Онцгой комисс, дүүргийн удирдлагууд, дүүргээс сонгогдсон гишүүд хамтран нийт 8 удаагийн арга хэмжээ зохион байгуулж 5700 гаруй хүнсний багцыг дүүргийн иргэддээ түгээгээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна