Коронавируст халдвар тархах 18 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийв

Админ
2020/12/28

Нийслэлээс бусад аймаг, орон нутгагт коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 18 дахь шатны үнэлгээг цахимаар хийлээ. Эрсдэлийн үнэлгээг ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, НОК, НОБГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, МҮХАҮТ, Сэлэнэ аймгийн Онцгой комисс зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн юм.
Ажлын хэсэг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу үнэлгээг хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна