Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 5 үйл явдал

Админ
2020/12/28

1
Нийслэл хоёр дахь удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, шаардлагатай 15 салбараас бусад ажил, үйлчилгээг хаав. Халдвар илэрсэн иргэдийн тоо 1000 давав.
2
Монголын Татварын ерөнхий газраас Оюу толгой ХХК-д 228 сая ам.долларын татварын акт тавьсныг зарлалаа. Энэхүү акт нь 2016-2018 оны хоорондох хугацааг хамарчээ.
3
Өндөг хомсдов. Шадар сайд Я.Содбаатар “Монгол Улсын өндөгний хэрэглээний 50 хувь ОХУ-аас орж ирдэг бөгөөд Алтанбулагийн боомт хаагдсанаар хүндэрч байна. Гэхдээ бид вагоноор авчирч байгаа. Одоо өндөгний долоо хоног хүрэхгүй нөөц байна” гэв.
4
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бие даасан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа. Өмнө нь УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль нэг хуулиар зохицуулагдаж байв. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг батлав. Энэ хуулийг дагалдах 300 гаруй хуульд өөрчлөлт оруулах бөгөөд Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг тусгайлан гаргах болно.
5
Одон орны зурхайн тооллоор Бумбын эринд шилжив. эх сурвалж: ub.life


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна